2021.06.15: 2386 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.  

Сүүлийн 24 цагт 11 мянган иргэнд шинжилгээ хийхэд 2386 тохиолдол бүртгэв. Тэдний дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байжээ. Иймд дархлаажуулалтад хамрагдахыг уриалав.

Сүүлийн 24 цагт 11 иргэн нас баржээ. 50-59 насны гурван хүн нас барсан бөгөөд 2-15 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэв. Мөн 80-аас дээш насны  гурван иргэн нас баржээ. 2-20 хоног эмнэлэгт хэвтэн  эмчлүүлсэн иргэд нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Эмнэлгийн бус орчинд үүссэн хатгалгаа, амьсгалын архаг дутагдал гэх мэт оноштой иргэд нас баржээ.

1675 тохиолдлыг нийслэлд, 711 тохиолдлыг орон нутагт бүртгэсэн бөгөөд 18-34 насны иргэд голлон өвджээ.  

797 хүн эдгэрч, нийт эдгэсэн хүний тоо 57822-т хүрэв. Харин эмнэлэгт нийт 9346 орчим хүн хэвтэж байгаагаас маш хүнд хүн 184 болж өсөв. Улсын хэмжээнд гэрийн хяналтад 13260 хүн байна. Халдвар  хурдацтай тархаж байгаа тул гэрийн хяналтад буй иргэдэд ямар эмчилгээ хийхийг нээлттэй зарлахыг олон иргэн ЭМЯ-наас шаарджээ. Хүн бүрийн биеийн байдал ялгаатай тул нийтлэг эмчилгээний жор байхгүй гэв. Антибиотик төрлийн эм уухдаа болгоомжтой байж, амин дэм түлхүү хэрэглэхийг зөвлөлөө.                  

Хүүхдийг олон нийтийн газраар битгий авч яваарай гэсэн анхааруулгыг эцэг эхчүүдэд хандан ЭМЯ-наас дахин өглөө.  

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү