Гудамжинд танхайрсан иргэнийг эрүүлжүүлж, үрлэн сумтай тоглоомон бууг нь хураажээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн гэх бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн.

Мөн гудамжинд танхайрсан тухайн иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан" хэмээн мэдээлэв.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү