Дэлхийн 78 улс Монголыг цар тахлын өндөр эрсдэлтэй орны жагсаалтад багтааж, Монголоос жуулчин хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улс 2021 оны тавдугаар сарын 31-нд агаарын хилээ албан ёсоор нээсэн. Энэ нь олон улсад “Бид ногоон бүс. Монголд тавтай морил” гэх мессеж юм. Манай улс "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтаараа ч дэлхийд эхний тавт бичигдэж байгаа. Гэвч Монгол Улс өнөөдөр ногоон бүс бус нэг сая хүнд ногдох шинээр бүртгэгдэх “COVID-19”-ийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж явна.

Улмаар дэлхийн 78 улс Монгол Улсыг коронавирусийн өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцон, үүдэндээ манай улсаас зорчин ирэх жуулчдыг хүлээн авах боломжгүй гэх хаяг өлгөжээ. Хамгийн сүүлд өнгөрөгч бямба гаригт Герман манай улсыг коронавирусийн өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтдаа багтааж, Монголоос ирэх жуулчдыг нэвтрүүлэхийг хориглосон.

Харин Хойд Македони, Мексик, Жибути болон Палау гэх ердөө дөрвөн улс монголчуудыг хүлээн авч байгаа бол үлдсэн 113 орон манай улсаас зорчин ирэх жуулчдад тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоогоод байна.

Монгол Улсыг коронавирусийн өндөр эрсдэлтэй гэж тодорхойлон, манай улсаас ирэх жуулчдыг хүлээн авахыг хориглосон орнууд

Азийн 22 улс 

Үүнд: Япон, Сингапур, Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам, Афганистан, Азербайжан, Хойд Солонгос, Израиль, Казахстан, Кувейт, Лаос, Мьянмар, Непал, Катар, Тимор-Лесте, Туркменистан, Йемен

Европ – 26 улс

Герман, Итали, Голланд, Португали, Испани, Албани, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Грийнланд, Унгар, Исланд, Латви, Литв, Люксенбург, Мальт, Норвеги, Польш, Румын, Орос, Швед

Хойд Америк – 4 улс

Канад, Куракао, Синт Мартен, Тринидад Тобаго

Өмнөд Америк – 6 улс

Аргентин, Чили, Гайана, Суринам, Уругвай, Венесуэл

Африк – 9 улс

Алжир, Ангол, Эритрей, Лесото, Ливи, Мадагаскар, Маврикий, Марокко, Сенегал

Далайн орнууд – 11 улс

Австрали, Шинэ Зеланд, Америкийн Самоа, Күүкийн арлууд, Фижи, Маршлын арлууд, Микронези, Ниуэ, Самоа, Соломоны арлууд, Тонга, Вануату тус тус Монголыг цар тахлын өндөр эрсдэлтэй оронд тооцон, манай улсаас ирэх жуулчдыг нэвтрүүлэхийг хоригложээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү