Таван шарын төмөр замын гарам орчмоор хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа

Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийгдэж байна. 

Үүнтэй холбоотойгоор маргааш буюу энэ сарын 14-ний даваа гаригийн 06:00-18:00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396-р километрийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсох тул  дээрх хугацаанд  гармыг үе үе  хаах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Үүний улмаас авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсч болзошгүй тул аль болох уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарт анхааруулж байна гэж  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү