Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 53 нас хүрч байна

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. У.Хүрэлсүх 1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өнөөдөр /2021.06.14/  53 нас хүрч байна.

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад болно. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү