Залуусын зугаа цэнгэл халдвар тараах эх үүсвэр болж байна

Өнөөдөр /2021.06.13/ 2188 иргэн коронавирусийн халдвар авч, халдварын тоо долоо хоногийн дараа гэхэд 1000 гаруйгаар нэмэгдээд байна. ЭМЯ-аас иргэд найз нөхдөөрөө цуглан агаар салхинд гарах, битүү орчинд уулзалт зохион байгуулж байгаа зэргээс үүдэн тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тухай мэдээлсэн. Иргэдийн тэр дундаа зарим залуусын цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нэг иймэрхүү дүр төрхтэй байна. 

Улсын онцгой комисс, Засгийн газраас хөл хориог сулруулж ААН, байгууллагуудын үйл ажиллагааг халдвар ариутгал, хязгаарлалтын дэглэмийн хүрээнд ажлуулахыг зөвшөөрсөн ч бүрэн хүчин чадлаасаа хэтрүүлэн иргэдэд үйлчилж дараах зөрчлүүдийг гаргасаар байна. Тиймээс тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан БГД-ийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах "BNJ restaurant"-ны үйл ажиллагааг зогсоож битүүжилсэн байна.

Мөн СБД-ийн 4 хороонд байрлах "Beer House" ресторан нь барны үйл ажиллагаа явуулж УОК-ын даргын 41-р дүгээр тушаалын хавсралтад байх ААН-үүдэд тавих тусгай нөхцөл шаардлага огт биелэгдээгүй, мэдээлэлгүй, залуучуудад зориулсан "Еvent" зохион байгуулж, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн учир НМХГ-аас үйл ажиллагааг түр зогсоож, лацдан, ирэх даваа гарагт авах арга хэмжээг шийдвэрлэхээр болсон байна.

Түүгээр зогсохгүй БГДүүрэгт байрлах "Molly Malono's restaurant"  хяналт шалгалтыг хийсэн байна. Суудал хоорондын тэмдэглэгээ байхгүй, халуун хэжээгүй, дархлаажуулалтын мэдээлэлгүй, гадаа үйлчлүүлэгчид тамхи татсан зэрэг зөрчилтэй байсан учир байцаагчийн тэмдэглэл өгч даваа гарагт биелэлтийг ирүүлэх тухай тэмдэглэл өгчээ.

Мөн БГД-ийн 16-р хороонд байрлах "Шатар оюун" ХХК, "Temple" ресторанд хяналт хийхэд ажилчдын дархлаажуулалтын мэдээлэлгүй, суудлыг 50 хувиас хэтрүүлсэн. Суудлын хүчин чадлаар бүрэн ажиллаж, үйлчлүүлэгчийн халуун үзэж бгаа боловч дархлаажуулалтыг үзээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэгээнтэн цогцолбор"-т байрлах "CUE" ресторан нь халдвар хамгааллын дэглэм зөрчин үйл ажиллагаа явуулж байсан байна. Тус газар нь рестораны зориулалтай боловч баарны зориулалтаар ажиллаж байжээ. 

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Зайсан хилл" төвийн 9 давхарт байрлах "Сопт трейд" ХХК- ийн паб лоунжийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг газарт хяналт шалгалт хийхэд ААН нь халдвар хамгааллийн дэглэмийг зөрчин ажиллаж байсан байна. Тус ААН- ийн тусгай зөвшөөрөл, тухайн үеийн орлогийн баримт зэргийг хураан авч зөрчлийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Тус ААН-ийн уг үйлдэл нь давтан үйлдэгдэж байгаа юм байна. Тус паб нь тамхи зарах тусгай зөвшөөрөл авч тамхи худалдан борлуулж байжээ.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү