Шадар сайд С.Амарсайхан гэргийн хамт саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр хэсэгт Шадар сайд С.Амарсайхан гэр бүлийн хамт ирж саналаа өглөө. 

Тэрбээр “Сонголт бүрийн цаана иргэн болгоны эрх ашиг, айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг учраас ирэх 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож ажиллуулах вэ гэдэг чухал хариуцлагатай цагийн өмнө монголчууд бид ирээд байна. 

Цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэд, сонгогчиддоо уриалж байна” гэв.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү