ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: 15:00 цагийн байдлаар ирц 32%-д хүрчээ

Та уг хуудаст зочилж нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн сонгогчдын ирцийг цаг тухай бүрд нь харах боломжтой.

15:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32%-д хүрчээ. Ирцийн дүнгээс харвал 20-24 насныхан идэвх муутай хэвээр буюу 19.6%-тай байна. Энэ насны 216,569 сонгогч саналаа өгөхөөс 42,438 нь сонгуульдаа оролцжээ.

Харин анх удаа буюу 18 нас хүрч, сонгуульд оролцож буй залуусын ирц 27.2% байна. 18-19 насны 83,108 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс 22,592 нь саналаа өгчээ.

Сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцож байгаа нь ахмад насныхан байгааг Ерөнхийлөгчийн сонгууль-2021 хуудсаас харж болно.

Аймаг, дүүргийн нэр дээр хулганаа даран сонгогчдын хүйс, нас болон ирцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.

 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусах үеэр буюу 22:00 цагт гурван нэр дэвшигчийн санал авсан тоог харуулах болно

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү