Ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг 13,759 хүн авчээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан.

Тус зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй.

Тэгвэл өчигдрийн байдлаар нийт 19,652 зээлийн хүсэлт ирснээс 13,764 хүсэлтийг шийдвэрлэж зээл олгожээ.

Тухайлбал, ноолуур бэлтгэлд зориулж 20 үйлдвэрлэл эрхлэгч, хаврын тариалалтад зориулж 386 тариалан эрхлэгч,  малчдыг дэмжих зээлийг 13,353 малчин авсан байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү