Улсын бүртгэлийн ажилтны өдөр

Өнөөдөр Улсын бүртгэлийн ажилтны өдөр. Монгол Улсад улсын бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. 1940 оны арваннэгдүгээр сарын 23-нд сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор БНМАУ-д паспорын нэгдсэн журам тогтоон, иргэний паспортын дүрэм, түүнийг хэрэгжүүлэх ажлын зааврыг баталж, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1940 оны 67 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын харъяанд Паспортын хэлтсийг байгуулснаар Улсын бүртгэлийн байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй ажээ.

1951 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтөлж эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн албыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газар шинээр байгуулагдсан ажээ. Архив нь өнөөдрийг хүртэл газрын статустайгаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 130 гаруй төрлийн үйлчилгээтэй юм байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү