Токио-Улаанбаатарын онгоцоор 141 иргэн эх орондоо иржээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 26-ны өдрийн 23:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 141 иргэн ирсэн. Иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Ибис”, “Парк”, “Нарантуул” зочид буудал болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилалд тусгаарлалаа.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү