Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгье гэжээ

Архидан согтуурсан үедээ бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хэргээр цагдан хоригдсон МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай тус холбооны удирдлагын баг саяхан очиж уулзжээ. Уулзалтын үеэр “Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье” гэдгээ хэлсэн талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар Live TV-д ярилаа. 

Гэхдээ одоогоор өргөдлөө ирүүлээгүй байгаа аж. 

Хэргийг сануулбал, Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид нийт 45 хоног цагдан хориод, одоогоор гадуур үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү