ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

Залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны захирамжаар Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар хурал 5 дугаар сарын 20-ны өдөр цахимаар хуралдаж Зөвлөлийн даргаар Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, дэд даргаар Чингэлтэй дүүргийн хүүхдийн элч, SBN телевизийн ерөнхий продюсер Д.Ариундалай, гишүүдээр төрийн болон хувийн хэвшил бизнесийн салбарын залуучууд сонгогдлоо.

3 хүн, зогсож буй хүмүүс, костюм, нүдний шил болон дотор гэх мэтийн зураг байж болно

Энэхүү зөвлөл нь залуучуудын хөгжил, эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзэл бодлыг сонсох, боломж нөхцөлөөр хангах зорилготой аж.

Тус зөвлөлийн гишүүдэд батламж гардуулах үйл ажиллагаа 5 сарын 24-ны өдөр зохион байгуулагдсан. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр нар оролцож зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [124.158.107.xxx] 3 жил
Shagai zutgeltei sain zaluu daa