Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүргийн 10-р хороо Сэлбэ дэд төвд ажиллаж байна. Хотын дарга “Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хороог хамаарах хотын чухал бүтээн байгуулалт. Улаанбаатар хотод ийм 10 дэд төв байгуулахаар тооцож байгаа. Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастай дэд төвийн хэсэгчилсэн байдлаар инженерийн шийдлүүдийг шийдэж, үүнийг тойрсон нийгмийн барилга, байгууламж барихаар төлөвлөсөн. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаа өөрөө шийднэ. Эдгээр газарт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлбэл иргэдийн газар эргэлтэд орж, үнэд орно” гэлээ


