Отроор явж буй малчдыг дархлаажуулалтад хамруулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан отроор явж буй Дундговь аймгийн зарим малчинтай өнөөдөр уулзлаа. Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байна. Тиймээс малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа. 
 
Энэ оны гуравдугаар сарын 14-нд Дундговь аймагт найман цаг үргэлжилсэн хүчтэй шороон шуурганы улмаас зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ. Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон юм. Цаашид отроор явж буй малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комисс баримталж буйг Шадар сайд хэлээд, малчдад хүнсний багц олголоо. 
 
Отроор явж буй малчдыг вакцинд шуурхай хамруулах, байгалийн гамшигт хорогдсон малын сэг, зэмийг яаралтай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн удирдлагуудад даалгаж, ажлын баг байгуулах болов.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү