Энэ долоо хоногийн цаг агаарын байдал

Энэ сарын 25-наас  29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 26-нд нутгийн зарим газраар,
  • 27-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

27, 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү