"Tуул голын эрэг орчмыг зөвхөн амралт, зугаалгын орчин болгоё"

 

УИХ-ын зарим гишүүд Туул голын эрэг орчим газар олгосон 19 зөвшөөрлийг цуцлах шаардлагыг Хотын дарга Д.Сумъяабазарт хүргүүллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Э.Бат-Амгалан, Б.Жаргалмаа, Х.Ганхуяг нар цаашид Улаанбаатар хотын иргэдийн амрах зугаалах орчин юу юунаас илүү хэрэгтэй байгаа тул Туул голын эрэг орчмыг тохижуулах ажил хэргийн төлөө хамтран ажиллах хүсэлтэй байна гэжээ. 

Шаардлагын эхэнд, "Улаанбаатар хотын ундны усны ундарга болсон Туул голын эрэг дагуу бургас огтолж, барилга барихыг ард түмний төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүд бид хэрхэвч зөвшөөрөхгүй" гэсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг бичсэн байсан юм.

Тэрээр "Туул голын эрэг дагуу бургас огтолж, бетон зуурч барилга барих бус хотын иргэдийн амралт, зугаалгын орчин л бүрдүүлж, тохижуулахын төлөө байна. Туул голын эрэгт газар олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлагыг Нийслэлийн Засаг даргад УИХ-ын гишүүд хүргүүлнэ" гэсэн юм.

"Туул голын эрэг орчмыг зөвхөн амралт, зугаалгын орчин болгоё"

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү