Улсын их хурлаас баталсан Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх гурван долоо хоног дараалан улс даяараа гурван өдөр амарна.

Тодруулбал, тавдугаар сарын 26-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр улс бүх нийтээрээ амарна.

Түүний дараагийн долоо хоногийн мягмар гарагт зургаадугаар сарын 1-н Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу тохиож байгаа учраас бүх нийтээрээ амарна.

Мөн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт буюу зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль таарч байгаа учраас бүх нийтээрээ амрах юм.