Кофенд дурлагсдад

Дэлхий дээр жилд 400 гаруй тэрбум аяга кофе зарагддаг байна. Эмэгтэйчүүдэд кофе тайвшруулах нөлөө үзүүлдэг бол, эрчүүдэд ажлын эрч хүчээ нөхөхөд тусладаг аж. Гэсэн хэдий ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн кофе уух дундаж хэмжээ ижилхэн 1,6 аяга байдаг нь сонирхолтой. Мөн нийт кофе хэрэглэгчдийн 65 хувь нь өглөөний цайны үеэр, 30 хувь нь оройн хоолны үеэр кофе уудаг байна. Эрдэмтэн Стивен Миллерийн зөвлөснөөр кофег өглөө сэрэнгүүтээ уух биш 9:30-11:30 цагийн хооронд уух хэрэгтэй гэжээ. Хүний бие кортизол гэдэг даавар ялгаруулдаг ба энэхүү даавар биднийг сэргэг сэрэмжтэй байлгадаг байна. Кортизол даавар ялгарсан үед кофе уух нь кофейны сэргээх үйлчилгээг маш ихээр бууруулдаг. Кофе уух зохистой цагийн хуваарь 10:00 цаг - Өглөөний кофе. Энэ үед таны цусан дахь кортизолын хэмжээ багасна. Харин кофе уусны дараа цусны даралт ихсэж 1 цаг 30 минутын турш анхаарал төвлөрөхөд тусладаг байна. Харин 14:00 цаг гэхэд өглөөний кофены үйлчилгээ буурч эхэлдэг учир ахин нэг аягыг уухад илүүдэхгүй. 17:00 цагт өдрийн сүүлийн аяга кофе ууж болох ба үүнээс хойш орой уувал шөнө нойргүйдэх болно. Харин кофег худалдаж авахдаа заавал ямар үрээр хуурч, юу юу хольж хийснийг нь мэдэх хэрэгтэй. Ингэснээр өөрийн хүссэн амтыг амтлаж чадах юм.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү