СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд төв хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн-бэлчир орчим, Байдраг, Туул голын хөндийгөөр 13-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, Бороо орохгүй, Салхи баруунаас секундэд 6-11 метр, Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ, Бороо орохгүй, Салхи баруунаас секундэд 6-11 метр, Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ, Бороо орохгүй, Салхи баруунаас секундэд 6-11 метр, Өдөртөө 19021 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү