Татвараа төлөөгүй шалтгаанаар томоохон ААН-үүдийн дансыг хаажээ

Тавдугаар сарын эхний хоёр долоо хоногийг татвар төлөгчдийн өдөр болгон зарлаж, улсдаа татвараа цаг тухай бүрт нь төлсөн шилдэг татвар төлөгчдийг алдаршуулдаг.  Татварын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт улсын төсөвт хамгийн өндөр татвар төлсөн шилдэг 20 ААН, хамгийн ашигтай ажилласан 10, ажлын байраа нэмэгдүүлсэн 10 аж ахуйн нэгжийг тус тус шалгаруулсан билээ.

Тэгвэл Татварын ерөнхий газар энэ долоо хоногоос Татварын тухай хуулиар татвар төлөөгүй, өртэй аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн байна.

Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад “Хуулийн дагуу аж ахуй нэгжүүд татвараа төлөх үүрэгтэй. Өнөөдрөөс татвараа цаг тухайд нь төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн. Гэхдээ цар тахлын жилүүдэд татвараа төлж чадаагүй аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцоогүй. Харин цар тахлаас өмнө буюу 2019, 2018, 2017 онуудад татвараа төлөөгүй яваа аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн” гэлээ.

ДАНСАА ХААЛГАСАН ААН-үүд:

1.Алтайнхүдэр

2.Алтайхолдинг

3.Арвижих энерги ГХО ХХК

4.Ачир ГХО ХХК

5.Ган эрдэс хүдэр

6.Ганхүдэр орд ХХК

7.Глобалбридж

8.Говьмастер

9.Голденский петролиум ХХК

10.Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр

11.Доншен газрын тос монгол ХХК

12.Жей Кей Си

13.Жигүүргранд групп

14.Жинч транс ложистик ХХК

15.Их үйлс эрэлд

16.Макс импекс

17.Макс өргөө

18.Монголын Алт МАК ХХК

19.Монголын төмөр зам

20.Монлаа

21.Моннис Интернэшнл

22.Монроуд

23.МТ Чингэлтэй ХХК

24.МТ Чингэлтэй ХХК

25.Нейшнл девелопер

26.Номинфүүдс

27.Нортерн майнинг монголи ГХО ХХК

28.Од групп

29.Олон овоот гоулд

30.Орчлон констракшн

31.Си Эм Пи Ай ХХК ГХО

32.СТРАТО

33.Сэнтурия монгу ГХО ХХК

34.Таван толгой Транс

35.Үндэсний хөрөнгө оруулалтын банк

36.Хангад-Эксплорэйшн

37.Хаус-Инвест

38.Хероесвин

39.Хишиг арвин индустриал

40.Хурп групп

41.Цангилах анд

42.Цементшохой ХК

43.Чингис хаан банк

44.Шим технологи

45.Эйч Эм Эн Эйч

46.Энержи ресурс

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү