ЗАРИМ ҮЕД ИНЭЭМСЭГЛЭСНЭЭРЭЭ ТА ТӨСӨӨЛӨХИЙН АРГАГҮЙ ХҮЧТЭЙ ӨӨР ХҮН БОЛЖ ХУВИРДАГ

Нэг удаа Калининград- Москвагийн чиглэлийн галт тэргэнд манай купе 6 хүнтэй болчихдог юм байна. Учир нь гэвэл гэр бүлийн хоёрын билет нь өчигдрийнх тул өнгөрчихсөн болох нь ярианы эцэст тайлагдав. Галт тэрэг шөнө дунд хөдөлдөг. Тэр хоёр билетээ орон нутгийн ба Москвагийн цагийн зөрүүг анзааралгүй захиалчихаж. Энэ үед вагоны үйлчлэгч эмэгтэй билет шалгаж эхлэв. Түүнийг манай купенд орж ирэхэд залуу суудал тавьж өгөөд өөдөөс нь инээмсэглэн, уриалгахан хандаж, учир байдлаа аятайхан ойлгуулжээ. Тэрээр үйлчлэгч эмэгтэй залуугийн өөдөөс харснаа түүний ядарсан, баргар царайнд нь муухан инээмсэглэлийн ул мөр тодорсноо, бидний билетийг шалгаж дуусаад юу ч хэлэлгүй гарсан юм. Төдхөн вагоны дарга ирж тэднийг өөр купенд суулгаснаар тэр хоёр Москва хүртэл Сэтгэл амар явцгаасан юм. Харин манай купенийхэн болсон явдлыг гайхсаар хоцорсон бөгөөд дараа нь энэ тухай удтал ярилцацгаасан билээ.

ХЭРЭВ ТАНД ИНЭЭМСЭГЛЭХ ХҮСЭЛ ТӨРӨХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Тэгвэл та ажил хэргийн талаар ярилцах гэж байгаа хүн дээрээ орохын өмнө ямагт хаалганы нь өмнө зогсон сэтгэлдээ амьдралынхаа сайн сайхан бүхний тухай бодоод нүүрэндээ үнэн сэтгэлийн мишээл тодорсны дараа өрөөнд нь орох хэрэгтэй. Ингэхлээр инээмсэглэх нь ХҮМҮҮСИЙН САЙХАН ХАРЬЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ, Амжилтын эхлэл, БУСДЫГ ӨӨРТӨӨ ТАТАХ УВЬДАС төдийГҮЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АТЛАА ИХИЙГ БҮТЭЭДЭГ ГАЙХАМШИГ АЖЭЭ.

1. Магнайгаа тэнийтэл инээмсэглэсэн хүнтэй хэн ч эвгүй харьцахгүй. Ямар ч хүн сайхан инээмсэглэж чадна шүү дээ.

2. Сэтгэл татмаар ялдам сайхан инээмсэглэсэн жирийн эмэгтэй, дүнсгэр царайтай ихэмсэг эмэгтэйгээс дээгүүр үнэлэгдэнэ.

3. Инээмсэглэснээрээ та юу ч алдахгүй, харин ч ихийг олж авна. Инээмсэглэл нь авсан хүнийг баяжуулдаг, өгсөн хүнийг үгүйрүүлдэггүй. Түүнгүйгээр болно гэж бодож байгаа бол алдаа болно. Тэрээр худалдагдахгүй, тэрээр гуйгдахгүй, тэрээр зээлэгдэхгүй.

photo-1521225099409-8e1efc95321d

Инээмсэглэл нь хоромхон зуурынх боловч хүний сэтгэлд үүрд хоногшин үлддэг юм шүү. Инээмсэглэл бол хамгийн сайн эм ч болдог байхнь.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү