Могой үүр засдаг уу ?

Могой үүр засдаг уу ?

Могой үүр засдаг. Гэхдээ цөөхөн нь, тэдний дотроос хаан наж могой үүр засна. Хаан наж могой үүр засдаг нь аль эртээс тодорхой билээ. Гэвч хүмүүс өмнө нь могой өөрөө үүрээ засдаггүй, харин овоорсон навчийг ашигладаг гэж бодоцгоодог байв. Гэтэл 1965 онд АНУ-ын нэгэн амьтны хүрээлэнд эм могой биеийнхээ урд талаар хулсны навч, мөчир татаж, нэг газарт цуглуулж, хоёр хоногийн дараа үүр зассаныг анх удаа үзжээ. Энэхүү үүр нь хөндлөнгөөрөө нэг метр орчим байв.

Үүр нь дотроо хоёр давхар, доод талын зузаан дэвсгэр дээр өндөглөж, дээд хэсэгт нь эм наж могой навч, мөчрөөр хучиж хэвтэх зориулалттай. Ингэж өндгөө хамгаалдаг байна. Гамадриал үүрэндээ маш хартай, хүн, амьтан ойртвод урьдчилан мэдэгдэхгүйгээр довтолно. Эр могой үүрнээсээ холгүй жижүүрлэж , ойр хавиа хамгаалдаг. Энэ учраас Энэтхэгт цагдаа нар хүн ихтэй газарт зассан хаан наж могойн үүр олвол газрын эргэн тойрон дахь замыг нь хаадаг ажээ.

Могой өндгөө дардаг уу ?

Зарим могой өндгөө дардаг. Боомолж буюу эм боомолж могой 8-100 өндгөө хэсэг хэсгээр бөөг нүүлэн цагираглаж толгойгоороо дээвэр шиг халхлан хэвтэнэ. Эх могойнхоо хүчирхэг биеэр халхлагдсан « сарьсан » хальстайгаа байгаа өндөг нь аюулгүй төдийгүй өндөг дарах хэмжээний дулаан байдалд байдаг.

Могой биеэ ямар нэг аргаар бүлээцүүлдэг гэдгийг нарийвчлан хэмжин тогтоожээ! Могойн цагиргуудын хоо ронд гадна талынхаасаа 7 градусаар илүү дулаан байдаг (зарим судалгаагаар 12-15 градус ч гэдэг). Булчингууд нь чангарч , дээд цэгтээ хүрч агшихаа болиход бүлээцдэг бололтой. Булчин ажиллаж , байгалийн хуулиар бол аливаа ажлын үед дулаан ялгардаг билээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү