УОК: Нийтийн тээврийн цагийг хатуу хуваарьт оруулж, Нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-10.00 цагт явуулна.

УОК-ын 19.00 цагийн хуралдаанаар маргаашнаас үйлдвэр, шаардлагатай аж ахуйн нэгжийн нийт ажиллах хүчний 10-15 хувь нь ажиллана хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэх шийдвэрийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэжээ. Төрийн болон хүнс үйлдвэрлэл, түгээлт, эрчим хүч гэх мэт чиглэлийн ААН-үүдийн албан хаагчид ажлын үнэмлэхээс гадна ээлжийн ажилтан гэсэн үнэмлэхийг байгууллагаасаа авч, биедээ авч явах шаардлагатай. Нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-10.00 цагт явуулна. Орой 17.00-20.00 цагт явуулна. Бусад үед явган зорчигч болон бусад авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсооно.

Явган иргэд ч сэлгүүцэхгүй. Эмнэлэг, эмийн сан орох болон хүнс авах тохиолдолд гэрээс гарч болно. Гэхдээ зөвхөн гэрийнхээ ойр эмнэлэг, эмийн сан, дэлгүүрт очихыг анхааруулсан бөгөөд хөл хорионы дэглэм зөрчвөл хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахыг сануулав.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү