Дэлхий дахинд 4-р сарын 1-нд тохиолдож байсан түүхэн онцлох үйл явдлууд

Дэлхий дахинд 4-р сарын 1-нд тохиолдож байсан түүхэн онцлох үйл явдлууд:

1826 онд Америкийн зохион бүтээгч Самуэль Мори "Уурын хөдөлгүүр"-ийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.

1833 онд Мексик улс Техасыг мэдэлдээ авахаар хуулийн төсөл боловсруулж эхлэв.

1854 онд Алдарт зохиолч Чарльз Дикенсийн "Бэрх цаг үе" зохиол "Хаусхолд Уордс" сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ.

1865 онд Америкийн иргэний дайн: Филип Шериданаар удирдуулсан Холбоотны цэргүүд Жорж Пикеттээр удирдуулсан эх газрын армийг илт давуугаар буулган авав.

1867 онд  Сингапур арал Британийн колони болжээ.

1873 онд Усан онгоц үйлдвэрлэгч "Уайт Стар Лайн" компанийн "Атлантик" хөлөг онгоц Нова Скотиа орчимд осолдон живж 547 хүн амиа алдав. Энэ нь 19-р зуунд тохиосон хамгийн хөнөөлтэй осол болсон юм.

1891 онд Дэлхийн бохьны зах зээлд тэргүүлэгч "Вригли" компани АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод байгуулагджээ.

1918 онд Их Британийн тэнгисийн цэргийн нисэх хүчний салбар байгуулагджээ.

1933 онд Германы Нацист намын тушаалаар Герман улсад үйл ажиллагаа эрхэлдэг еврей эзэнтэй бүх бизнесийн байгууллагуудыг хааж, орлогыг нь хураахаар болов.

1935 онд Энэтхэгийн төв банк буюу Энэтхэгийн холбооны нөөцийн банк байгуулагджээ.

1941 онд Румынь болон ЗХУ-ын хилийн Фантана Альба хотод ЗХУ-ын арми гал нээж улмаар 2,000 гаруй энгийн иргэн амь насаа алджээ. Ирак улсад төрийн эргэлт болж улмаар Абд аль-Ллагийн засаглалыг түлхэн унагаж, Рашид Али аль-Гайлани ерөнхий сайд болов.

1944 онд Байр зүйн алдааны улмаас Америкийн нисэх хүчний онгоц Швейцарийн Шаффхаусен хотыг бөмбөгджээ.

1945 онд Дэлхийн II дайн: Японы Окинава аралд АНУ-ын аравдугаар арми Японы 32-р армийн эсрэг тулалдав.

1947 онд Шинэ Зеландын тэнгисийн цэрэг албан ёсоор байгуулагджээ.

1954 онд АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэрын зарлигаар Колорадо мужид АНУ-ын нисэх хүчний академи байгуулагдав.

1955 онд Их Британийн зуучлалаар Киприйг Гректэй нэгтгэх энхний хэлэлцээ эхэлжээ.

1960 онд ТИРОС-1 хиймэл дагуул сансар огторгуйн зургийг анх удаагаа телевизээр нэвтрүүлэв.

1970 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчилах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

1971 онд Бангладешийг чөлөөлөх дайн: Бангладешийн Кераниганж Упазилад Пакистаны арми халдлага үйлдэж 1,000 энгийн иргэн амиа алджээ.

1976 онд Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Уейн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.

1978 онд Филиппинийн политехникийн их сургууль байгуулагджээ.

1986 онд Непалын коммунист намын тушаалаар Катманду хотын цагдаагийн бүх газруудыг шаардлагатай үед ямар нэгэн ажиллагаа хийх эрх мэдлийг өгчээ. Төвд улсад олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсонтой холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.

1989 онд Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер татварын шинэ хууль санаачилсан нь олон нийтийн дургүйцэлтэй учирчээ.

1999 онд Канадын баруун хойд хэсэгт Нунавут нь бие даасан муж улс болж, холбооны системд нэгдэв.

2001 онд АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх хүчний EP-3E онгоц, Хятадын ардын чөлөөлөх армийн Шенян J-8 онгоцтой мөргөлдсөний улмаас Хятадын Хайнан аралд ослын буулт хийжээ.

2004 онд Технологийн алдарт Google компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх Gmail программыг олон нийтэд танилцуулав.

2011 онд Афганистаны Мазар и-Шариф хотод НҮБ-ын гадаа Коран судрыг шатаасан үйлдлийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 13 хүн амиа алджээ. Амиа алдагсдын найм нь гадны иргэн байсан юм.

2016 онд Нагорно-Карабах мужид мөргөлдөөн болов. Түүхэнд үүнийг дөрвөн өдрийн дайн гэж тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү