Хүний эрх хамгаалагч зоригтон - 2021 ЗОЧИН: ХҮҮХДИЙН ЭРХИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ТББ-ЫН ЗАХИРАЛ Б.ЖАВЗАНХҮҮ Томчууд бид хүүхдээ хоол хүнс, хувцас, орон байраар хангаж байхад л тэдний эрхийг хамгаалж байна гэсэн буруу ташаа олйголттой байдгаасаа болоод хүүхдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх халдашгүй эрхэд халдаж байгаагаа үл анзаардаг. Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна.
Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан байдаг. Яг одооноос эхлэн та өөрийн болон бусдын хүүхдийн эрхийг хамгаалагч байхыг энэхүү подкастаараа уриалж байна.