Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Өнөөдөр  Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр.  Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог энэхүү баяр олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр билээ. Энэхүү өдрийг улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр тэмдэглэдлэг байна. НҮБ-аас энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр хэмээн зарлажээ.

1910 онд хоёрдугаар Интернационал анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг Копенхаген хотноо хуралдуулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгожээ. Санаачлагч нь Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гэж үздэг бөгөөд анх хэзээ санаачилсан нь тодорхойгүй аж. Ийнхүү 1911 оны гуравдугаар сарын 19-нд уг өдрийг Австри, Дани, Герман, Швейцари зэрэг орны сая гаруй хүн тэмдэглэжээ. Мөн оны гуравдугаар сарын 25-нд Нью-Йорк хот дахь нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч, 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэй байсан бөгөөд аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас нар барагсдын тоо олон болсон аж. Энэ үйл явдал ч нөлөөлж дэлхийн 1-р дайны өмнө буюу 1913 оны 3 сарын 8-нл Европ даяар энхтайвны төлөө жагсаал өрнөжээ. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү