Үндэсний үг үсгийн дүрмийн өдөр

Гуравдугаар сарын 4-ны энэ өдөр Америкийн нэгдсэн улс даяар Үндэсний үг үсгийн дүрмийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр аман болон бичгийн хэлний зөв дүрмийг ашиглахыг уриалдаг байна. Global Language Monitor-ийн мэдээлснээр англи хэл дээрх үгсийн тоо 1.025.109 байгаа гэсэн судалгаа гаргажээ. Хэдийгээр батлагдсан тоо биш хэдий ч сая гаруй гэсэн тооцолол байгаа юм байна.

Анх 2008 онд англи хэлний дүрмийг сурталчлах нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Марта Брокенбру Үндэсний үг үсгийн дүрмийн өдрийг тэмдэглэжээ. Хэлний дүрэм нь тухайн хэлийг ойлгох үндсэн систем юм. Энэхүү систем болон бүтцийг мэдэж суралцах нь бие биенээ илүү сайн ойлгоход ач холбогдолтой бөгөөд шинэ хэл сурахад тусалдаг. АНУ-д Үндэсний үг үсгийн дүрмийн өдрийг тэмдэглэхдээ шинэ блог, ном, сэтгүүл, сонин уншиж , шинэ үг хэллэг сурч цээжилхийг зөвөлдөг байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү