Хаврын тэргүүн сарын Шинийн 15-ны билэгт сайн өдөр

Өнөөдөр 17-р жараны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 15-ны өлзий билэгдэлт улаан морин, сайн өдөр тул юун түрүүнд та бүхэнд энэхүү билэг дэмбрэлтэй өдөр. Шинийн 15-ны сар Хүн бүхний харах хамгийн дуртай хэлбэр дүрстэй тэр л тэргэл саран билээ. Тэргэл сартай энэ өдөр хүний доторх (дотоод могой) эрчим идэвжиж, хүсэл шуналд автахдаа амархан болдог. Аль болохоор өөрийнхөө цэвэр байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй. Эс тэгвээс астрал бие гэмтэнэ. Энэ нь хууран мэхлэлт, нүгэл хилэнц, хүсэл шунал ихсэх хурц энергитэй өдөр. Хэрэлдэж болохгүй, бэлэг авах таагүй.

Чөтгөрийн сүнснүүд, астрал биетийн тулаан хүчтэй болох өдөр гэх ба зарим сударт энэ өдөр хүмүүс урвалтыг зөвшөөрөх, хуурах, залхуу, назгай болох буюу ертөнцийн шуналд автахдаа амархан гэсэн байдаг. Та хамаг сайхан бүхнээ бодоод сүү өргөөд орж ирээд нэг аяга сүү уугаарай. Үүлтэй бүрхэг харагдахгүй байсан ч хамаагүй! Сарны туяа, түүний эрчим юуг ч нэвтэлж чаддаг. Гадаадад байгаа хүмүүст ч хамаатай. Яг энэ өдрийн монгол цаг товоор хүсэл юугаа бодож өргөл юугаа хийж санасан бүхнээ шивнээрэй.

Шинийн 1-ээс 15-ны хооронд сарандаа, харин 16-аас хойших хоногт нь нарандаа сүсэглэн залбирч, эрчим авч байх учиртай. Сарандаа залбирлаа гэхэд сар өсч томрох тусам миний мөнгө үржин арвижиж, ажил үйлс бүтэмжтэй болж байна гэх мэтээр хүссэн зүйлээ бод. Үүнийг мөн адил усаар ч үйлддэг.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү