2024 оны Элсэлтийн шалгалтад нийт 35939 шалгуулагч бүртгүүлсэн байна.

2024 оны Элсэлтийн шалгалтад нийт 35939 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд хичээл тус бүрээр хамрагдсан шалгуулагчдын тоог нэгтгэж үзвэл. Үүнд:
• Англи хэл-21475
• Түүх-1358
• Хими-5902
• Газарзүй-1005
• Нийгэм судлал-19989
Эдгээр хичээлүүдийн хувьд нийт 77 шалгуулагчид хамгийн өндөр амжилт үзүүлж, 800 оноо авсан.
• Англи хэлний хичээл дээр улсын хэмжээнд нийт 35 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд нийслэлийн Сүхбаатарын дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 4, Баянгол дүүргийн 3, бусад дүүргээс тус бүр 1 шалгуулагч, харин орон нутгаас Дархан-Уул аймгаас 3, Орхон аймгаас 2, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас тус бүр 1 шалгуулагч байна. Өмнөх оны төгсөгчдын хувьд 3 шалгуулагч 800 оноо авчээ.
• Түүхийн хичээл дээр улсын хэмжээнд 1 шалгуулагч 800 оноо авсан ба Өвөрхангай аймгийн төгсөгч байна.
• Химийн хичээл дээр улсын хэмжээнд нийт 8 шалгуулагч 800 оноо авсан ба Сүхбаатар дүүргийн 4, Баянгол дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 1, Хөвсгөл аймгийн 1 шалгуулагч,
• Газарзүйн хичээл дээр улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээр нь Хан-Уул дүүрэг, Увс аймгийн шалгуулагч,
• Нийгэм судлал хичээл дээр улсын хэмжээнд нийт 31 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлтэй байна.
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд, мөн Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудаас тус бүр 1-4 шалгуулагч байна.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү