ХАМГИЙН УХААНТАЙ ХҮҮХДҮҮД АЛЬ САРД ТӨРДӨГ ВЭ?

Хүүхдийн орд, өгсөн нэр төдийгүй төрсөн сар тэдний сурлагын байдалд нөлөөлдөг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

Төрсөн сар хүүхдүүдийн сурлагад нөлөөлдөгийг АНУ-ын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа харуулжээ. Тухайлбал, “есдүгээр сарын” хүүхдүүдийн онц сурах магадлал “наймдугаар” сарын хүүхдүүдийнхээс их байдаг аж.

Шинжээчид 1994-өөс 2000 онд төрсөн нэг сая гаруй сурагчийн мэдээллийг судалжээ. Тэд хүүхдүүдийн төрсөн сар төдийгүй, ээжийнх нь боловсролын түвшин, гэр бүлийн материаллаг байдал, сургалтын чанарыг(сургуулиудын чансаа) анхааран үзсэн байна. Ийнхүү бүх үзүүлэлтэд дүн шинжилгээ хийснээр,есдүгээр сард төрсөн хүүхдүүд өөртөө хавьгүй итгэлтэй байж, сахилгын асуудал цөөхөн гаргадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Харин зурхайн үүднээс, есдүгээр сарын хүүхдүүд бол Охины болон Жинлүүрийн ордынхон (есдүгээр сарын 24-нөөс эхлэн). Охины ордын хүүхдүүд дуулгавартай бөгөөд бүхнийг хэлэх зуурт л ойлгодог. Тэд бараг л төрсөн үеэсэээдгээр чанараа харуулдаг байна. Харин Жинлүүрийн ордынхон бол бүр багаасаа хөгжим юм уу уран зураг сонирхдог бүтээлч,гоо сайхны мэдрэмжтэй хүүхдүүд гэнэ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү