“БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИНДЕКСИЙН ТҮВШИН АХИСАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ”-ИЙГ ШАЛГАРУУЛЖ, УРАМШУУЛЛАА

“Боловсролын сургалтын байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ”-г 2022 оноос эхлэн улс даяар 3 дахь жилдээ зохион байгуулаад байна. Энэ хүрээнд НЗД-ын 2024 оны А/618 дугаар захирамжаар анх удаа “Боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулж, НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан цэцэрлэг”, “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-ийг шалгаруулж, шагнал гардуулав.
Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй таван өрхөд Нийслэлийн орон сууцны корпорациас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардуулсан юм.
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг дараах зургаан шалгуур үзүүлэлтээр гаргасан. Үүнд:
• Байгууллагын менежмент, удирдлагын манлайлал,
• Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн,
• Хүүхдийн хөгжил хамгаалал,
• Хүний нөөцийн бодлого, багш, удирдах ажилтны тасралтгүй хөгжил,
• Сургалтын орчин бүрдүүлэлт,
• Эцэг эх, олон нийтийн түншлэл, оролцоо гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлсэн.
“БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИНДЕКСИЙН ТҮВШИН АХИСАН ЦЭЦЭРЛЭГ”-ээр:
1. Сонгинохайрхан дүүргийн Д.Даваасүрэн эрхлэгчтэй 170 дугаар цэцэрлэг
2. Сонгинохайрхан дүүргийн П.Амаржаргал эрхлэгчтэй 117 дугаар цэцэрлэг
3. Сонгинохайрхан дүүргийн Д.Мөнхзул эрхлэгчтэй 263 дугаар цэцэрлэг
4. Баянгол дүүргийн С.Нэргүй эрхлэгчтэй 30 дугаар цэцэрлэг
5. Баянзүрх дүүргийн З.Болормаа эрхлэгчтэй 172 дугаар цэцэрлэг
6. Баянзүрх дүүргийн Ц.Дэлгэрмаа эрхлэгчтэй 6 дугаар цэцэрлэг
7. Баянгол дүүргийн Б.Нэргүй эрхлэгчтэй 164 дүгээр цэцэрлэг
8. Чингэлтэй дүүргийн С.Отгонбат эрхлэгчтэй 155 дугаар цэцэрлэг
9. Баянгол дүүргийн Т.Эрдэнэчимэг эрхлэгчтэй 88 дугаар цэцэрлэг
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ”-аар:
1. Сонгинохайрхан дүүргийн М.Туулсайхан захиралтай 12 дугаар сургууль
2. Сүхбаатар дүүргийн Д.Бат-Орших захиралтай 31 дүгээр сургууль
3. Сонгинохайрхан дүүргийн Ц.Даваадоо захиралтай 42 дугаар сургууль
4. Сонгинохайрхан дүүргийн Б.Чойдорж захиралтай Өнөр сургууль
5. Сүхбаатар дүүргийн Л.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ХЭЛБЭРИЙН ОРОН СУУЦАД ХАМРАГДАХ БАТЛАМЖ ХҮРТСЭН НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 5 ГЭР БҮЛЭЭР:
Сургалтын байгууллагад ажлын амжилт, ёс зүй, ур чадварын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, боловсролын салбарт 10 буюу түүнээс дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтанд түрээслээд өмчлөх орон сууцыг олгох ажил 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
• Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хөгжмийн багш Т.Мөнхжаргал, 35 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Б.Ариунжаргал;
• Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Дамиран, 60 дугаар сургуулийн бага ангийн багш Э.Ууганжаргал;
• Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн зураг технологийн багш Б.Баттулга, 35 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Баяртогтох;
• Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн физикийн багш Т.Ган-Очир, 50 дугаар сургуулийн сургалтын менежер А.Болдмаа;
• Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 146 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын багш М.Номин-Эрдэнэ, тус цэцэрлэгийн туслах багш Л.Баяртуул нарын гэр бүл шалгарч, түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардлаа.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү