“ШИЛДЭГ ХОЛБООЧИН”-ООР АХЛАГЧ Б.НЯМСҮРЭН ТОДОРЛОО

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээний “Шилдэг холбоочин”-оор Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон ахлагч Б.Нямсүрэн тодорлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан анх удаагаа “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээнийг энэ сарын 02-03-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан бөгөөд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид V байрыг эзэлсэн юм.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү