Улс орон бүр үндэсний бэлгэдэлтэй байдаг.

Улс орон бүр үндэсний бэлгэдэлтэй байдаг. Энэ нь төрийн туг далбаа юм. Улс орны төрийн далбаанд нутаг дэвсгэр, ард түмний хүч чадал, эрх чөлөөг онцлон тэмдэглэхийн тулд амьтан, зэр зэвсэг, цэргийн дүрэмт хувцас зэргийг зурсан байдаг. Түүнчлэн төрийн далбааны утга учир нь тайван амгалан байдаг улсууд ч бий. Үүний нэг нь Канад улсын төрийн далбаа юм. Канад улсад жил бүрийн хоёрдугаар сарын энэ өдөр "Канадын далбааны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Канадын туг далбаа нь бусад улс орны далбаатай адил стандарт хэмжээтэй байдаг бөгөөд өргөн нь хагас урт байдаг. Канадад асар олон тооны агч мод ургадаг. Үүнтэй холбоотой төрийн далбааны гол хэсэгт навчин зураг агуулсан байдаг байна. Тодруулбал Канад улсын төрийн далбаа цагаан дэвсгэр дээр агч модны улаан өнгийн навч болон хоёр талын хүрээ нь улаан өнгөтэй байдаг.

Энэ нь Британийн колоничлолоос гарсны бэлгэдэл болдог байна. Канадын 11 өнцөгтэй навчин далбаа нь 1965 онд ерөнхий сайд Лестер Б.Пеарсоны эхлүүлсэн үндэсний хэмжээний хэлэлцүүлгээс хойш албан ёсоор хэрэглэглэж байгаа юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү