Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байна

“Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байна” гэх мэдээллийн дагуу Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг тухайн газар дээр ажиллаж байна.
Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох “Даян нуур” гэх газарт нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, амьдрах орчин нь хүчилтөрөгчийн дутагдалд орсоноор олон тооны загас хорогдсон байна.
 
432939836_736371332037312_7824030113215816199_n
 
432978693_736371362037309_7722572940514819601_n
 
Биологийн хүрээлэнд явуулж нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснаас дээж авсан бөгөөд одоогийн байдлаар тухайн газарт очсон ажлын хэсэг, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт нуурын үхсэн загасыг цэвэрлэн, хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж байна.
 
Эх сурвалж: Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү