Олон улсын нийгэмд хүн хүнээ хүндэтгэх, хүлээцтэй хандах, эв найрамдлын өдөр

11-р сарын 16 энэ өдөр Олон улсын нийгэмд хүн хүнээ хүндэтгэх, хүлээцтэй хандах өдөр юм. Энэхүү өдрийг хамгийн анх ЮНЕСКО 1993 онд Ерөнхий Ассемблийн үеэр санаачилсан байна. Энэ өдрийн хүрээнд, НҮБ нь “ХАМТДАА” олон улсын компанит ажлыг эхлүүлж, орон гэргүй, дүрвэгсэд рүү чиглэсэн сөрөг хандлага, төсөөллийг бууруулж, олон улсын нийгмийн хэлэлцлийг нэмэгдүүлэхийг зорьжээ. Энэхүү өдөр нь НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилгууд, түүнлчэн Хүний Эрхийн Олон Улсын Тунхаглалын үндсэн дээр суурилдаг. Энэ өдрийн тухайд: НҮБ нь өөр соёлууд, ард түмний хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, дэмжих үүднээс бие биедээ хайр хүндэтгэлтэй болоод хүлээцтэй хандлагыг нэмэгдүүлэхээр санаачлан тэмдэглэн иржээ. Эх сурвалж : Worldstoriesmnb

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү