УБ хотын Захирагчийн ажлын албанаас Батлан хамгаалах яамны хашаан дахь моддыг хэлбэржүүлж, нарс мод тарих ажлыг эхлүүлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Ардын хувьсгалын 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яамны хашаан дахь олон жил хэлбэржүүлээгүй улиас моддыг хэлбэржүүлж том оврын 4-6м өндөртэй нарс моддыг тарих ажлыг энэ долоо хоногт гүйцэтгэж байна.

Эхний ээлжийн 50ш нарс мод Мягмар гарагт буусан бөгөөд Хотын Ерөнхий менежер тарилтын ажилд биечлэн хяналт тавьж Хар сүлдний өргөөний дэргэд тарьсан 4ш нарс модны мөчир шингэн байгаа тул шилжүүлэн бусад байршилд тарьж дараагийн ээлжийн 50ш нарс модноос шилж өтгөн мөчиртэй, титэм сайтай сүрлэг мод тарихыг гүйцэтгэгч байгууллагад үүрэг болголоо.

Тус албанаас мөн Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн гадна орчин дахь олон жил хэлбэржүүлээгүй улиас, хайлаас моддыг хэлбэржүүлэх ажлыг давхар хийж гүйцэтгээд байна.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү